Говьсүмбэр аймгийн Сум дундын ойн ангийн 2021-2022 оны засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналт, хүний нөөцийн үйл ажиллагаанд дотоод аудит хийсэн тайлан

76

Байгууллагын 2022 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу Сум дундын ойн ангийн 2021-2022 оны засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналт, хүний нөөцийн үйл ажиллагаанд дотоод аудит хийлээ. Дотоод аудитаар тус байгууллага нь байгуулагын стратеги төлөвлөгөөг журмын дагуу боловсруулаагүй, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлдэггүй, дотоод хяналтын тогтолцоо эхлэлийн түвшинд, хүний нөөцийн бодлогогүй, бүтэц орон тоо цөөн, ажлын ачаалал их, ажил үүргийг оновчтой хуваарилаагүй зэргээс үзэхэд тус байгууллагын үйл ажиллагаа нь өндөр эрсдэлтэй байна гэж дүгнэгдсэн. Шалгалтаар илэрсэн зөрчлийн хүрээнд 21 зөвлөмжийг өгч, зөвлөмжийн биелэлтийг 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор авахаар албан тоот өгсөн.