Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2023-2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Сангийн сайдын баталсан СХШХ/06, 2025 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн аймгийн Засаг даргын баталсан 03 тоот удирдамжуудаар хяналт шалгалт хийлээ. Тухайн байгууллага нь газрын төлбөрийн ногдуулалт дээр анхааран ажиллах шаардлагатайгаас гадна газар эзэмших хугацаа дууссан иргэдийн гэрээг сунгуулах, эсвэл цуцлах талаар дорвитой авсан арга хэмжээ байхгүй, тус байгууллага нь Татварын газартайгаа хамтарч ажиллахгүй байгаагаас газрын төлбөрийн ногдуулалтын зөрүү ихээр үүссэн байна. Мөн дээрх 2 байгууллага нь дундын мэдээллийн сантай гэх боловч мэдээллүүд нь зөрүүтэй байдаг учраас тус программд нь хөгжүүлэлт хийх шаардлагатай байна. Иргэдийн газар эзэмших болон ашиглах гэрээг цахимаар хийдэг болсонтой холбоотойгоор иргэд гэрээгээ баталгаажуулахгүй байх нь орлогын төлөвлөгөө тасрах нэг эрсдэлийг үүсгэж байна. Тус байгууллага дээр илэрч байгаа зөрчлүүд нь өмнөх шалгалтаар илэрсэн зөрчил арилаагүй хэвээрээ байгаа тул тухайн байгууллагын үйл ажиллагааг их эрсдэлтэй гэж дүгнэв. Шалгалтаар нийт 98,318.9 мянган төгрөгийн зөрчил илрүүлж 350,0 мянган төгрөгийг орон нутгийн орлого болгуулахаар улсын ахлах байцаагчийн нөхөн төлбөрийн акт тогтоож, 290,4 мянган төгрөгт улсын ахлах байцаагчийн хугацаатай албан шаардлага, 97,678.4 мянган төгрөгт нь зөвлөмж хүргүүллээ. Дээрх зөрчил дутагдалд үндэслэн цаашид авах арга хэмжээний саналыг хүргүүлсэн.
Нүүр хуудас Санхүүгийн хяналт шалгалтын тайлан Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2023-2024 оны санхүүгийн үйл...

