Мэндчилгээ

Манай албаны цахим хуудсыг сонгон зочилж байгаа таны энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.

       Санхүүгийн хяналт, аудитын албан нь Говьсүмбэр аймгийн Засаг Даргын буюу төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцын төрийн байгууллага, орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын төсөв, санхүүгийн үйл ажиллагаа болон орон нутгийн тусгай сан, төсөл, хөтөлбөрийн гүйцэтгэлд санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитыг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

       Бид цахим хуудсаараа дамжуулан байгууллагын үндсэн үйл ажиллагаа, гүйцэтгэсэн аудитын мэдээлэл, төсөв санхүүгийн холбогдолтой шинээр батлагдсан хууль, тогтоомжийн талаар хийсэн сургалт, зөвлөгөө болон  санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын тайлан, дүгнэлтээр илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар гаргасан зөвлөмж, заавар зэргийг нийтэлдэг бөгөөд дотоод аудитын цаг үеийн асуудлаар олон талт мэдээллийг хугацаа алдалгүй ард иргэдэд хүргэхийг эрмэлзэж байна. Мөн цахим шуудангаар дамжуулан иргэд олон нийтийг санал хүсэлтээ илэрхийлэнэ гэдэгт итгэлтэй байна.

Манай цахим хуудсанд зочилсон та бүхэнд
ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Говьсүмбэр аймгийн Санхүүгийн Хяналт, Аудитын Албаны дарга Н.Алтанцэцэг