Байгууллагын 2025 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар удирдамжийн хүрээнд Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2024-2025 оны 02 сар хүртлэх үйл ажиллагаанд дотоод аудит хийв. Дотоод аудитаар Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын үйл ажиллагааны төлөвшлийн түвшин нь “давтамжтай буюу 2-р түвшин” байна гэж үзсэн. Аудитаар илэрсэн 9 асуудал нь 100% “нөлөө ихтэй байв. Дотоод хяналтын тогтолцоо нь”1-р түвшин” буюу эхлэлийн шатанд байгаа бөгөөд тогтолцоог системтэй, тогтмол хэрэгжүүлэх, баримтжуулах, хариуцлагажуулах шаардлагатай байна Эрсдэлийн удирдлагын тогтолцоо нь төлөвшиж эхэлж буй түвшинд буюу “эхлэлийн шат” (1-р түвшин)-д байгаа нь зайлшгүй анхаарах асуудал болоод байна. Нэгдүгээр сургууль нь байгууллагын стратеги төлөвлөгөөгөө нэн даруй боловсруулан батлуулж мөн 2 жил дараалан хийгдсэн дотоод аудитын дүгнэлтүүдийг холбон, байгууллагын засаглалын үнэт зүйлс, манлайл, хариуцлагын тогтолцоог шинэчлэх бодит ажил зохион байгуулах нэн шаардлагатай гэж үзэж байна. Сургуулийн хэмжээнд сургуульд суурилсан Энтерпрайз (ССЭ), ESEL хөтөлбөрүүдийн хэрэгжилт, багшийн чадавх, хүүхдийн оролцоог дэмжих чиглэлээр сайн туршлага тогтсон боловч энэ туршлагыг тогтолцоог, тогтвортой, бүртгэлжсэн хэлбэрээр төлөвшүүлэх шаардлагатай байна. Мөн санхүү, хариуцлага, мэдээллийн урсгалыг албажуулах замаар тогтвортой үр дүнд хүргэх боломжтой байна. Дотоод аудитаар илэрсэн 9 асуудлыг сайжруулах 42 хугацаатай зөвлөмжийг өгч байна. Зөвөлмжийн хэрэгжилтийг 5 сарын 30-ны дотор ирүүлэх шаардлагатай бөгөөд илэрсэн 9 асуудлал нь 100 хувь хүний үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалттай холбоотой тул зөвлөмжийн хэрэгжилтийг ханган ажиллахыг онцгойлон анхааруулав. Мөн Дотоод аудитын явцад хөндлөнгийн хяналтын зарчимд тулгуурлан, удирдлагын манлайллын чанар, ажилтнуудтай харилцах харилцаа, дэмжлэг үзүүлэх байдал, хамтын орчныг бүрдүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааны талаар ажилтнуудын сэтгэл ханамжийг үнэлэх зорилготой судалгаа зохион байгуулсан. Нийт 87 ажилтнаас 28 нь хамрагдаж, дараах байдлаар үнэлгээ өгсөн: • “Санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой” — 52.6% эерэг, 47.4% эргэлзээтэй эсвэл сөрөг • “Ажлын байрны хариуцлага ойлгомжтой” — 68.4% эерэг • “Шударга, хүндэтгэлтэй харилцаа” — 21.1% нь сэтгэл ханамжгүй • “Сургалт, хөгжлийн боломж хангалттай” — 57.9% эерэг Эдгээр үр дүн нь байгууллагын манлайллын соёл, хамтын оролцоо, хүний нөөцийн удирдлагын төлөвшилд анхаарах шаардлага байгааг харуулж байна.
Нүүр хуудас Санхүүгийн хяналт шалгалтын тайлан Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2024-2025 оны үйл ажиллагаанд хийсэн...

