Бидний тухай

Товч танилцуулга, түүхэн замнал

        Говьсүмбэр аймгийн Санхүүгийн Хяналт, Аудитын Алба нь Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны 327 дугаар тогтоолыг үндэслэн, аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/96 тоот захирамжаар үүсгэн байгуулагдсан.

       Манай байгууллага нь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм эдийн засгийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад хяналт  шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж өгөх, эрсдэлийн удирдлагаар хангах чиглэлээр төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг юм.

        Анхны даргаар Музаг овогтой Ичинноров 2015 оны 03 дугаар сарын 23-наас 2016  оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл ажилласан, түүнээс хойш Намсрай овогтой Алтанцэцэг даргаар томилогдож, 3 орон тоотой ажиллаж байсан.

            Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/13 тоот захирамжаар  Санхүүгийн Хяналт, Дотоод Аудитын алба болон өөрчлөгдөж, 2023 оны А/04 тоот захирамжаар 7 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулан ажиллаж байна.