Байгууллагын 2022 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу Баянтал сумын Соёлын төвийн 2020-2021 оны засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналт, хүний нөөцийн үйл ажиллагаанд дотоод аудит хийлээ. Шалгалтаар тус байгууллагын үйл ажиллагаа нь аймгийн стратеги зорилго, зорилттой бүрэн уялдаагүй, стратеги төлөвлөгөөг албан ёсоор батлуулаагүй албажуулаагүй, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлдэггүй, дотоод хяналтын тогтолцоо эхлэлийн түвшинд, хүний нөөцийн бодлогогүй байна. Тиймээс тус байгууллагын үйл ажиллагаа нь өндөр эрсдэлтэй байна гэж дүгнэгдсэн. Шалгалтаар илэрсэн зөрчлийн хүрээнд 15 зөвлөмжийг өгч, зөвлөмжийн биелэлтийг 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор авахаар албан тоот өгсөн.
Нүүр хуудас Санхүүгийн хяналт шалгалтын тайлан Баянтал сумын Соёлын төвийн 2020-2021 оны засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналт, хүний...

