2016-2021 онуудад хууль бус шийдвэрийн улмаас төрийн албанаас халагдсан ажилтнуудад төсвөөс олгосон нөхөн олговор, түүнийг холбогдох хуулийн дагуу буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн эсэхэд хийсэн хяналт шалгалт

70

Тайлант хугацаанд хууль бус шийдвэрийн улмаас төрийн албанаас 7 байгууллагын 14 албан хаагч халагдсан байна. Дээрх ажилтнуудын нөхөн олговорт 48,105.8 мянган төгрөгийг олгохоор шүүхийн шийдвэр гарсан боловч 45,811.5 мянган төгрөгийн нөхөн олговрыг төсвөөс олгожээ. Ингэхдээ 1 ажилтанд 300.0 мянган төгрөгийн нөхөн олговрыг олгоогүй байна. Мөн 7 хүнд 1,791.7 мянган төгрөгийн нөхөн олговрыг дутуу олгосон байна.

Хууль бус шийдвэр гаргасан буруутай албан тушаалтнаар 24,248.3 мянган төгрөгийн олговрыг нөхөн төлүүлэхээс 12,016.2 мянган төгрөгийг нөхөн төлүүлж, 12,232.0 мянган төгрөгийг төлүүлээгүй байна. Доорх хүснэгтээс үзэхэд нийт төлбөрийн 49.5 хувь нь гэм буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлсэн байна. Харин 2002 оны Захиргааны Ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарах 23,857.5 мянган төгрөгийг төр хариуцан төлсөн байна.

Тайлант хугацаанд нийт 14,323.7 мянган төгрөгийн зөрчил илэрснээс 300.0 мянган төгрөгийн нөхөн төлбөрийн акт тогтоож, 3,094.9 мянган төгрөгийн албан шаардлага өгөв.