Байгууллагын хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу аймгийн Засаг даргын баталсан удирдамжаар Сүмбэр сумын Сум хөгжүүлэх сангийн 2019, 2020 оны үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Шалгалтаар нийт 495.203,7 мянган төгрөгийн зөрчил илэрч 490.511,0 мянган төгрөгийн зөрчилийг арилгуулахаар улсын ахлах байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлж, 422,4 мянган төгрөгийг сангийн хөрөнгөнөөс хувь хүнд буцаан олгуулахаар, 946,9 мянган төгрөгийг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлж сангийн дансанд төвлөрүүлэхээр, 3.323,4 мянган төгрөгийг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлж орон нутгийн орлого болгуулахаар нийт 4.692,7 мянган төгрөгийн нөхөн төлбөрийн акт тогтоолоо.
Нүүр хуудас Санхүүгийн хяналт шалгалтын тайлан Сүмбэр сумын Сум хөгжүүлэх сангийн 2019-2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт...

