Тухайн сангийн санхүүгийн баримтын эмх цэгц хангалтгүй байна. Тус сангийн
авлага барагдуулах тал дээр анхаарч ажиллахгүй байна. Барьцааны гэрээ хийж
байгаа хэдий ч барьцаалбар огт хийхгүйгээс зээлийн хоцрогдол их байна.
Хугацаандаа зээлээ төлөөгүй зээлдэгч нарыг шүүхэд өгөхдөө хамтран эзэмшигч
нарыг хамтад нь өгөхгүйгээс хариуцлага хүлээхгүй байна. Иймд тус сангийн үйл
ажиллагааг их эрсдэлтэй гэж дүгнэв.
Шалгалтаар нийт 115.779,4 мянган төгрөгийн зөрчил илрүүлж 17,2 мянган
төгрөгийг орон нутгийн орлого, 27.893,7 мянган төгрөгийг тухайн санд нь
төвлөрүүлэхээр улсын ахлах байцаагчийн нөхөн төлбөрийн акт тогтоож, 87.868,5
мянган төгрөгт улсын ахлах байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүллээ.
Нүүр хуудас Санхүүгийн хяналт шалгалтын тайлан Шивээговь сумын Сум хөгжүүлэх сангийн 2011-2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт...

