Шалгалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид хоригдож байгаа хоригдлын 2021 оны цалин хөлсөд аймгийн Прокурорын газраас ирүүлсэн албан хүсэлтийн дагуу төлөвлөөт бус хяналт шалгалт хийгдэж холбогдох баримт материалууд хамрагдлаа.
Шалгалтаар нийт 4,633.7 мянган төгрөгийн зөрчил илэрснээс 407.7 мянган төгрөгийн нөхөн төлбөрийн акт тогтоож, 4,226.0 мянган төгрөгийн хугацаатай албан шаардлага өгөв.
Шалгалтаар тус газарт хоригдож байгаа хоригдлын цалин хөлсийг тухай бүр олгодоггүй, гэрээтээс төлбөрийг цаг тухай бүрд нь авахгүй байгаа нь хоригдлууд цалин хөлсөө тухай бүр авч чадахгүйд хүрч байна. Тиймээс гэрээний үүргээ биелүүлэхэд анхаарах шаардлагатай. Ангийн орлого бүрдүүлэх зорилгоор хоригдлын цалин хөлсийг бүрэн гүйцэд олгохгүй байгаа нь хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл болж байна.
Мөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг зөрчиж хоригдлуудын цалин хөлснөөс суутган авсан татварыг тайлагнаагүй, төсөвт төвлөрүүлээгүй байна.

