Илчлэг шивээ ОНӨААТҮГазрын 2021 оны хяналт шалгалтын тайлангийн дүгнэлт

74

      Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Илчлэг шивээ ОНӨААТҮГазрын 2021 оны 3 дугаар сар хүртлэх  бараа материал, худалдан авалтад Илчлэг шивээ ОНӨААТҮГазраас ирүүлсэн хүсэлтийн дагуу хяналт шалгалт хийлээ.

    Илчлэг шивээ ОНӨААТҮГазарын 2021 оны 1-3 дугаар сарын санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар нийт 39,372.8 мянган төгрөгийн зөрчил илэрч үүнээс 500.0 мянган төгрөгийн нөхөн төлбөрийн акт тогтоож, 28,709.0 мянган төгрөгийн албан шаардлага өгч, 10,163.8 мянган төгрөгийн зөвлөмж хүргүүллээ. Энэ нь тус байгууллагын тайлант хугацааны төсвийн 27 хувийг эзлэж байна. Эрсдэлийн үнэлгээгээр 5 гарсан тул эрсдэлтэй гэж дүгнэв.