Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Илчлэг шивээ ОНӨААТҮГазрын 2020 оны бараа материал, худалдан авалтад аймгийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн баталсан 06 дугаартай удирдамж, байгууллагын хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу хяналт шалгалт хийлээ.
Шалгалтыг Илчлэг шивээ ОНӨААТҮГазрын 2020 оны бараа материал, үндсэн хөрөнгийг данс бүртгэлд тусгасан эсэх, үнэн зөв тайлагнасан эсэхэд, “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Төсвийн тухай”, “Нягтлан бодох бүртгэлийн тухай”, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулиуд болон холбогдох бусад хууль тогтоомж болон тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан тогтоол шийдвэр, заавар, журмын биелэлтийг ханган ажиллаж байгаа эсэхийг тогтоож, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллах зорилгоор хийж гүйцэтгэв.
Илчлэг шивээ ОНӨААТҮГазарын санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар нийт 162,609.3 мянган төгрөгийн зөрчил илэрч үүнээс 10,882.2 мянган төгрөгийн нөхөн төлбөрийн акт тогтоож, 75,607.3 мянган төгрөгийн албан шаардлага өгч, 75,969.5 мянган төгрөгийн зөвлөмж хүргүүллээ. Энэ нь тус байгууллагын тайлант оны төсвийн 34,1 хувийг эзлэж байна. Эрсдэлийн үнэлгээгээр 1,125 гарсан тул их эрсдэлтэй гэж дүгнэв.

