Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2019-2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн баталсан удирдамж, байгууллагын 2021 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу шалгалтыг хийлээ.
Шалгалтад хамрагдсан тайлант хугацаанд төсвийн хөрөнгийн захиран зарцуулах эрхийн нэгдүгээрийг Б.Цэцгээ, хоёрдугаарыг Х.Лхамсүрэн нар гарын үсэг зурж аймгийн Төрийн сан банкны 100220515101, 100220515401 тоот бүртгэлтэй дансаар гүйлгээ хийж хөрөнгө мөнгийг захиран зарцуулжээ. Эд хариуцагчаар 2019-2020 онд Ч.Нарантуяа ажилласан байна.
Шалгалтад хамрах тайлант хугацаанд удирдах ажилтан 1, гүйцэтгэх ажилтан 16, үйлчилгээний ажилтан 62 нийт 79 хүний бүтэц орон тоотой үйл ажиллагаагаа явуулжээ.
Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2019-2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийгдсэн шалгалтаар нийт 8 төрлийн 27,515.5 мянган төгрөгийн зөрчил илэрлээ. Үүнээс 9,494.9 мянган төгрөгийн нөхөн төлбөрийн акт, 18,020.6 мянган төгрөгийн зөвлөмж өгөв. Санхүүгийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, холбогдох заавар журмыг мөрдөн ажиллах шаардлагатай.

