Говьсүмбэр аймгийн Онцгой комиссын хүсэлийн дагуу аймгийн хэмжээний 2020-2021 оны гамшгаас хамгаалах хариу арга хэмжээнд зарцуулсан хөрөнгөд хяналт шалгалт хийсэн дүгнэлт

68

Говьсүмбэр аймгийн Онцгой комиссын хүсэлийн дагуу аймгийн хэмжээний 2020-2021 оны гамшгаас хамгаалах хариу арга хэмжээнд зарцуулсан хөрөнгөд 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс хяналт шалгалт хийлээ.

PCR болон түргэвчилсэн оношлуурын санхүүгийн анхан шатын баримтын бүрдэл хангалтгүй байна. Аймгийн хэмжээнд PCR болон түргэвчисэн шинжилгээнээс олсон нийт 26765,9 мянган төгрөг байна. Дээрх шинжилгээнээс олсон төлбөрийг:

-Молекулбиологийн лабораторийн оношлуур, урвалж дагалдах хэрэгсэл, хувийн хамгаалах хувцас, ариутгал халдваргүйтэлийн бодис худалдан авах

-Тусгаарлан ажиглах байранд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд зарцуулсан эм эмнэлгийн хэрэгсэл

-Дайчлагдан ажилласан эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтны цалин, илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс, урамшуулал

-Сорьц тээвэрлэх, тандалт хийх, гэрийн тусгаарлалтад байгаа иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх тээврийн хэрэгслийн шатахууны зардал

-Иргэдэд чиглэсэн мэдээлэл сурталчилгааны зардал

-Шинжилгээний цахим бүртгэл, анхан шатны маягтын хэвлэл зэрэгт зарцуулах боломжтой байна.