Цөм сүрэг үржлийн төвийн 2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүгнэлт

69

Говьсүмбэр аймгийн Цөм сүрэг үржлийн төвийн 2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн аймгийн Засаг даргын баталсан удирдамжаар хяналт шалгалт хийлээ.

Тус газар нь 2020 онд 133.890,5 мянган төгрөгийн санхүүжилттэй ажиллажээ.  Шалгалтанд хамрагдсан тайлант хугацаанд  төсвийн хөрөнгийн захиран зарцуулах эрхийн нэгдүгээрийг Б.Батбаяр, хоёрдугаарыг 2021.05.21-ийг хүртэл Д.Үржинханд, түүнээс хойш Г.Булган нар зурж аймгийн Төрийн сан банкны 100220051020 тоот  бүртгэлийн дансаар гүйлгээ хийж хөрөнгө мөнгийг захиран зарцуулжээ.

Цөм сүрэг үржлийн төв нь сүмбэр үүлдрийн хонины удмын сан, генетик нөөцийг хадгалах, тоо толгойг өсгөх, үржлийн ажил үйлчилгээ, бүртгэл, мэдээллийг мэргэжлийн үндсэн дээр гүйцэтгэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд шалгалтанд хамрагдсан тайлант хугацаанд удирдах ажилтан 1, гүйцэтгэх ажилтан 4, үйлчлэх ажилтан 2, гэрээт 3 нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулжээ.

Тухайн байгууллагын санхүүгийн баримтын эмх цэгц сайн байна. Цахим төлбөрийн баримтын бүрдлийн хангаж орлогыг цаг тухай бүр нь дансанд тушааж хавших. Мөн байгууллагын дансанд бүртгэлтэй өр авлагаг барагдуулах тал дээр онцгой анхааран ажиллах шаардлагатай байна. Тухайн байгууллагын худалдан борлуулах хонины тоо болон үнийн доод хэмжээг аймгийн ИТХ-с 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 47 дугаар тогтоолоор тогтоосноос хойш дахин үнэ тогтоогоогүй байна. Иймд тус төвийн 1 толгой малын балансын үнэ болон 1 кг  борлуулах махны үнийг шинэчлэн тогтоох шаардлагатай байна. Малчидтай хийсэн гэрээг бодитоор дүгнэхгүй байна. Иймд тус байгууллагыг дунд эрсдэлтэй гэж дүгнэв.

Шалгалтаар нийт 21.790.0 мянган төгрөгийн зөрчил илрүүлснээс 474,9 мянган төгрөгийг орон нутгийн орлого болгуулахаар улсын ахлах байцаагчийн нөхөн төлбөрийн акт тогтоож, 275,1 мянган төгрөгийн махыг актлуулахаар улсын ахлах байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлэв.