Боржигон өв музейн 2019-2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүгнэлт

64

Тус газар нь 2019 онд 105.165,6 мянган төгрөг, 2020 онд нийт 144.333,5 мянган төгрөгийн санхүүжилттэй ажиллажээ.  Шалгалтанд хамрагдсан тайлант хугацаанд  төсвийн хөрөнгийн захиран зарцуулах эрхийн нэгдүгээрийг А.Ундармаа, хоёрдугаарыг Б.Аюурзана нар зурж аймгийн Төрийн сан банкны 100220035010 бүртгэлийн дансаар гүйлгээ хийж хөрөнгө мөнгийг захиран зарцуулжээ.

Боржигон өв музей нь соёл урлагын үйл ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд шалгалтанд хамрагдсан тайлант хугацаанд удирдах ажилтан 1, гүйцэтгэх ажилтан 5, үйлчлэх ажилтан 2, гэрээт 2 нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулжээ.

Тухайн байгууллагын 2019-2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд дараах байдалтай байдаан. Санхүүгийн баримтын эмх цэгц сайн байна. Цахим төлбөрийн баримтын бүрдлийн хангах, мөн шатахууны зарцуулалтын нормд анхааран ажиллах шаардлагатай. Тухайн байгууллагын шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт хангалттай байна. Иймд тус байгууллагыг бага эрсдэлтэй гэж дүгнэв.

Шалгалтаар нийт 4638,8 мянган төгрөгийн зөрчил илрүүлж цаашид дээрх гарсан зөрчлийг дахин давтан гаргахгүй байх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.