2020 оны Хяналт шалгалт – Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 2018-2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүгнэлт

67

Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 2018, 2019 оны баримтыг шалгалаа. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас зээл авсан иргэдтэй холбоотой гэрээ, контракт аливаа материал аймгийн ХХААГ-т ирдэггүйгээс хөнгөлөлттэй зээл авсан иргэдийн гэрээний хариуцлагын асуудлыг хөндөхөд хүндрэлтэй байлаа. Иймд дараах зөвлөмжийг хүргүүллээ. Үүнд: 1. Сангийн хөнгөлөлттэй зээлэнд хамрагдсан иргэдтэй хийсэн гэрээ, холбогдохт бусад материалын хуулбарыг авч архивлах 2. Сангаас зээл аваад эргэн төлөөгүй, хугацаа хоцроож төлсөн, гэрээний чиг үүргээ биелүүлээгүй, зээлийн хөрөнгийг зарцаалалтын дагуу ашиглаагүй иргэдийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлж холбогдох хяналтын байгууллага болон харьяа чиг үүргийн байгууллагуудад мэдэгдэж байх 3. Гэрээний хариуцлагыг чангатгах 4. Иргэд нь төсвийн хөрөнгөнөөс хөнгөлөлттэй болон эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл аваад буцаан төлөх сонирхол байдаггүй нь тэдгээрт хуулийн болон бусад журам заавруудын мэдлэг хангалтгүйтэй холбоотой байдаг тул иргэдэд сургалт сурталчилгааг тогтмол хийх шаардлагатай байна.