Тухайн байгууллагын санхүүгийн сахилга бат муу. Мөн байгууллагын дарга нь албан тушаалаа хэтрүүлэн цалингийн урьдчилгааг их хэмжээгээр авдагаас гадна 2011 оноос хойшхи цалингийн урдчилгааны өрийг одоог хүртэл барагдуулаагүй байна. Тус байгууллага нь ажилчдаасаа цалингийн урдчилгааг тухайн сард нь тооцон суутгадаггүй хэдэн сараар дамжуулдагаас цалингийн урдчилгааны өр авлага үүсдэг байна. Тухайн байгууллага нь дотоод хяналт сул үүссэн өр авлагыг барагдуулах тал дээр ажил зохион байгуулдаггүй, өр авлагыг нэг бүрчлэн тулган баталгаажуулдаггүй, хийсвэр өр авлагыг ихээр үүсгэдэг, өөрсдөө өр авлагын тооцоог хийдэггүй хяналт шалгалтын байгууллагаар өр авлагаа тогтоолгодог байна. Иймд тус байгууллагыг их эрсдэлтэй гэж дүгнэв. Мөн тус байгууллагын эд хариуцагч нь өвс тэжээлийг зарлагадахдаа орлого авсан үнээр бус тогтсон нэг үнээр зарлагадаж байна. Шалгалтаар нийт 11007,3 мянган төгрөгийн зөрчил илрүүлснээс 3166,9 мянган төгрөгийг орон нутгийн орлогын 100220000982 тоот дансанд төвлөрүүлэхээр улсын ахлах байцаагчийн нөхөн төлбөрийн акт тогтоов.
Нүүр хуудас Санхүүгийн хяналт шалгалтын тайлан 2020 оны Хяналт шалгалт – Баянтал сумын Засаг даргын тамгын газрын 2018-2019...

