Тухайн байгууллага нь ажилчиддаа улирлын үр дүнгийн урамшуулал олгохдоо тасаг тасгийн эрхлэгч нараар нь тайлан тавиулдаггүй, зөвхөн удирдлагын багаараа хэлэлцээд улирлын үр дүнг нь олгодог, үр дүнг хассан шалтгаан нь тодорхой бус байна. Иргэдээс авахуулж байгаа эмийн мөнгийг нөхөн олгодоггүй байна. Мөн өвчтөний өвчний түүх дээр эм тариаг хувь хувьсгалаас авахуулснаа ялгахгүй бөөнд нь бичдэг зөрчил нийтлэг байна. Урьд урдын шалгалтуудаас санхүүгийн баримтын эмх цэгц сайжирсан байна. Хугацаа дууссан эм тариаг акт үйлдэж зарлагддаггүй байна. Эмийн тайланд тавих дотоод хяналт сул байгаа тул тус байгууллагыг их эрсдэлтэй гэж дүгнэв. Шалгалтаар нийт 5546,3 мянган төгрөгийн зөрчил илрүүлснээс 992,7 мянган төгрөгийг орон нутгийн орлогын 100220000982 тоот дансанд төвлөрүүлэхээр улсын ахлах байцаагчийн нөхөн төлбөрийн акт тогтоов.
Нүүр хуудас Санхүүгийн хяналт шалгалтын тайлан 2020 оны Хяналт шалгалт – Аймгийн Нэгдсэн эмнэлэгийн 2019 оны санхүүгийн үйл...

