Шалгалтанд хамрагдсан тайлант хугацаанд салбарын хэмжээнд нийт 58 хүнд 192,110.0 мянган төгрөгийн хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны 3, 5 жилийн тэтгэмж олгожээ. Тухайн байгууллагын 2018 онд санхүүгийн сахилга бат алдагдсан хэдий ч 2019 оноос сайжирсан байна. Тухайн байгуулагын нэмэлт дансаар төсөл хөтөлбөрийн мөнгө орж ирдэг боловч ямар ч хяналтгүй зарцуулж байна. Өр авлагын тооцоог сар бүр хийдэггүй зөрчил дадал болжээ. Эрүүл мэндийн газар нь бараа материалын тайланг нэр төрлөөр ангилж хийх шаардлагатай байна. Тухайн байгууллага нь шалгалтанд хамрагдсан тайлант хугацаанд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг шалгахад 2018 онд 61.3 хувь байсан бол 2019 онд 72.7 хувь буюу 11.4 хувиар өсчээ. Иймд тус байгууллагын үйл ажиллагааг их эрсдэлтэй гэж дүгнэв.Иймд тухайн байгууллагыг их эрсдэлтэй гэж дүгнэв. Шалгалтаар нийт 21,142.5 мянган төгрөгийн зөрчил илрүүлснээс 21,025.7 мянган төгрөгт зөвлөмж, 116.8 мянган төгрөгийг орон нутгийн орлогын 100220000982 тоот дансанд төвлөрүүлэхээр улсын ахлах байцаагчийн нөхөн төлбөрийн акт тогтоов.
Нүүр хуудас Санхүүгийн хяналт шалгалтын тайлан 2020 оны Хяналт шалгалт – Аймгийн Эрүүл мэндийн газрын 2018-2019 оны санхүүгийн...

