2020 оны Хяналт шалгалт – Шивээговь сумын Засаг даргын тамгын газрын 2018-2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт

69

Шалгалтад Шивээговь сумын Засаг даргын тамгын газрын 2018 – 2019 он хүртлэх бараа материал, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой баримт материалууд хамрагдлаа.
Шивээговь сумын Засаг даргын тамгын газрын 2018-2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийгдсэн шалгалтаар нийт 15,530.6 мянган төгрөгийн зөрчил илэрлээ. Үүнээс 1,726.0 мянган төгрөгийн нөхөн төлбөрийн акт, 13,804.6 мянган төгрөгийн зөвлөмж өгөв. Санхүүгийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, холбогдох заавар журмыг мөрдөн ажиллах шаардлагатай. Мөн нярвыг мэргэжил арга зүйгээр хангах шаардлагатай байна.