Шалгалтад Шивээговь сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2019 оны бараа материал, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой баримт материалууд хамрагдлаа.
Шивээговь сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийгдсэн шалгалтаар нийт 9 төрлийн 7,315.8 мянган төгрөгийн зөрчил илэрлээ. Үүнээс 2,159.6 мянган төгрөгийн нөхөн төлбөрийн акт, 71.9 мянган төгрөгийн хугацаатай албан шаардлага, 5,084.30 мянган төгрөгийн зөвлөмж өгөв. Санхүүгийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, холбогдох заавар журмыг мөрдөн ажиллах шаардлагатай.
Өмнөх шалгалттай харьцуулахад тус газрын санхүүгийн үйл ажиллагаа сайжирч, зөрчлийн тоо буурсан байгаа тул тус газрын санхүүгийн үйл ажиллагааг бага эрсдэлтэй гэж дүгнэв.

