2020 оны Хяналт шалгалт – Сүмбэр сумын 6 дугаар цэцэрлэгийн 2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт

69

Шалгалтад Сүмбэр сумын 6 дугаар цэцэрлэгийн 2019 оны бараа материал, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой баримт материалууд хамрагдлаа.

Сүмбэр сумын 6 дугаар цэцэрлэгийн 2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийгдсэн шалгалтаар нийт 3 төрлийн 475.0 мянган төгрөгийн зөрчил илэрч 374.2 мянган төгрөгийг орон нутгийн орлого болгуулахаар, 100.8 мянган төгрөгийг хувь хүнд нөхөн олгуулахаар улсын ахлах байцаагчийн нөхөн төлбөрийн акт тогтоов.

Өмнөх шалгалттай харьцуулахад тус газрын санхүүгийн үйл ажиллагаа сайжирч, зөрчлийн хэмжээ буурсан байгаа тул тус газрын санхүүгийн үйл ажиллагааг бага эрсдэлтэй гэж дүгнэв.