2020 оны Хяналт шалгалт – Хорих 425 дугаар ангид хоригдож байгаа гэрээгээр ажилласан хоригдлын цалин хөлсөнд хийсэн хяналт шалгалтын дүгнэлт

67

Хорих 425 дугаар анги нь хоригдлуудад цалин хөлсийг олгохдоо цагийн хөлсийг 1904.76 төгрөгөөр бууруулан олгож байгаа бөгөөд 2019-2020 онд нийт гэрээгээр 54,720,000 төгрөг хүлээн авсан боловч давхардсан тоогоор 151 хүнд 25,467,403.1 төгрөгийн цалинг олгож, ХХОАТ-т 2,829,711.45 төгрөг тушаан, үлдсэн 26,422,885.4 төгрөгийг хорих анги өөрийн орлого болгон авсан байна.

Хорих анги нь хоригдлуудын цалин хөлсийг нэгдсэн нэг дансанд төвлөрүүлж хоригдлууд хүсэлт гаргасан тохиолдолд хоригдлын цалингийн орлогоос ар гэрт нь шилжүүлдэг байна. Мөн сарын 32,000 хүртлэх төгрөгийг хоригдлын арилжааны банкан дахь дансруу шилжүүлдэг боловч зарим хоригдлууд дансгүй, өөрөө хүсээгүй шалтгаанаар цалинг хоригдолд олгоогүй байна.

Мөн төлбөртэй хоригдлын суутгалд 70 буюу түүнээс дээш хувиар суутгал хийсэн байна.

Шалгалтад хамрагдсан тайлант хугацаанд гэрээтэй 4 аж ахуй нэгжид ажилласан төлбөрийн суутгалтай хоригдлууд төлбөртөө 6,718,507.8 мянган төгрөгийг төлбөртөө суутгуулж, дээрх газруудад ажилласан хоригдлын арилжааны банкны дансанд 2,190,799.8 мянган төгрөгийг шилжүүлэн өгч, хоригдлын ар гэрт хүсэлтийн дагуу 5,798,511.9 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл 10,135,583.4 төгрөгийг хорих анги нь нэгдсэн нэг дансанд хуримтлуулж, хоригдлын нэр дээр данс тооцоо үүсгэн явсан байна.