Шалгалтад Илчлэг шивээ ОНӨААТҮГ-ын 2018 – 2020 оны 03 дугаар сар хүртлэх бараа материал, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой баримт материалууд хамрагдлаа.
Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа 4,500.0 мянган төгрөгийн П.Мөнхжаргалтай хийсэн худалдах, худалдан авах хэлцэл болон 1,800.0 мянган төгрөгийн генераторын тээврийн хөлс нь энэхүү шалгалтад хамрагдаагүй болно.
Шалгалтаар нийт 190,591.4 мянган төгрөгийн зөрчил илэрлээ. Үүнээс 4,015.8 мянган төгрөгийн нөхөн төлбөрийн акт, 2,924.0 мянган төгрөгийн хугацаатай албан шаардлага, 183,652.6 мянган төгрөгийн зөвлөмжийг өгөв.
Санхүүгийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, холбогдох заавар журмыг мөрдөн ажиллах шаардлагатай. Мөн нярав, архив бичиг хэргийн ажилтныг чадваржуулах, мэргэжил арга зүйгээр хангах шаардлагатай байна.

