Шалгалтад Сум дундын ойн ангийн 2019 оны бараа материал, үндсэн хөрөнгө, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой баримт материалууд хамрагдлаа.
Шалгалтанд хамрагдсан тайлант хугацаанд тус байгууллагын дарга, нягтлан бодогч нь нярвын тайлан, анхан шатны баримтын үнэн зөв, стандартад нийцэж байгаа эсэхийг тухай бүр шалгаж хянадаггүй, мэргэжил арга зүйгээр хангадаггүй, анхан шатны баримтын бүрдэлгүй зардал гаргадаг зэрэг зөрчил илэрлээ. Мөн шалгалтын явцад нягтлан бодогч Л.Алтанцэцэг нь баримтыг хуурамчаар нөхөн бүрдүүлдэг нь тогтоогдсон тул “Төрийн албаны тухай” хуулийн 48 дугаар зүйлийн дагуу арга хэмжээ тооцуулахаар улсын ахлах байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлж байна.
Нийт 4,518.0 мянган төгрөгийн зөрчил илэрсэнээс 201.6 мянган төгрөгт нөхөн төлбөрийн акт тогтоож, 4,316.4 мянган төгрөгт зөвлөмж өгч, байгууллагын нягтлан бодогчид төрийн албаны тухай хуулийн дагуу сахилгын арга хэмжээ тооцуулахаар улсын ахлах байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлэв.

