2020 оны Хяналт шалгалт- Сүмбэр сумын 5 дугаар сургуулийн 2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүгнэлт

71

Шалгалтанд Сүмбэр сумын Лаборатори 5 дугаар сургуулийн 2019 оны санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой баримт материалууд хамрагдлаа.

Шалгалтаар нийт 7,125.1 мянган төгрөгийн зөрчил илэрч 2,897.7 мянган төгрөгийн акт, 4,227.4 мянган төгрөгийн зөвлөмж өгөв. Үүнд:

Лаборатори 5 дугаар сургууль нь дотуур байрны хүүхдийн хоолны материалыг 2019 онд 1,767.4 мянган төгрөгөөр илүү зарцуулсан, дотуур байрны хүүхдийн тоог үндэслэлгүйгээр нэмж нийт 2.897.7 мянган төгрөгийн хүнсний материал илүү зарцуулсан, өмнөх тайлант хугацаанд өглөгөөр бүртгэгдээгүй 400.0 мянган төгрөгийг нэг удаагийн тэтгэмж, урамшууллын зардлаас олгосон, үйлдвэрчний эвлэлийн мөнгөнд тавих хяналт сул байгаагаас Үйлдвэрчний эвлэлийн мөнгөнд тавих хяналт сул байгаагаас 2019 онд 2,060.0 мянган төгрөгийг тодорхойгүй хугацаагаар хувьдаа хэрэглэсэн зөрчил илэрсэн байна.