Шалгалтад УС-ДУ ОНӨААТҮГ-ийн 2019 оны санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой баримт материалууд хамрагдлаа.
Шалгалтад хамрагдсан тайлант хугацаанд УС-ДУ ОНӨААТҮГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж сэлбэг хэрэгсэл, шатах тослох материал худалдан авахдаа тендер огт зарладаггүй, нийт 208,749.2 мянган төгрөгийн бараа материалыг БНХАУ-аас худалдан авсан байна. Үүнд орон сууцны сэлбэг хэрэгсэл 129,862.6 мянган төгрөгт, зуухны сэлбэг хэрэгсэл 19,150.2 мянган төгрөгт, Авто сэлбэг 11,125.6 мянган төгрөгт, цахилгааны сэлбэг хэрэгсэл 11,711.8 мянган төгрөгт, бусад хангамжийн материалыг 49,031.6 мянган төгрөгт худалдан авсан боловч 59,243.8 мянган төгрөгийн төсөвт өртөгтэй бараанд НӨАТ, гаалын татвар төлөөгүй, 7,027.4 мянган төгрөгийн бараа материалыг хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар худалдан авсан, 3,249.1 мянган төгрөгийг тэмцээн уралдаан, туршлага судлах, шалгалтаар ирсэн хүмүүсийн буудал, хоол, дайллагад, 1,786.7 мянган төгрөгийг цагаан сарын баяр тэмдэглэн өнгөрүүлэхэд нийт 5,035.8 мянган төгрөгийг үргүй зарцуулсан, 5,729.3 мянган төгрөгийг борлуулсан бүтээгдэхүүний өртөгт илүү бүртгэсэн байна. Мөн Сангийн сайдын баталсан маягтын дагуу бараа материалын тайланг гаргадаггүй байна.

