Манай байгууллагаас Шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасны дагуу аймгийн төсөвт болон орон нутгийн өмчит байгууллагуудын шилэн дансны цахим хуудсанд байнгын хяналт тавьж ажилладаг. Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах зорилгоор аймгийн төсвийн болон ОНӨҮГ нийт 82 байгууллагын шилэн дансны цахим хуудсанд хяналт шалгалтыг хийж ажиллалаа. Тайлант хугацааны эхний 11 сарын байдлаар хуулийн хэрэгжилт 86,95 хувь байна. Хуулийн хэрэгжилт хангалтгүй байсан мэдээллээ хугацаанд нь байршуулаагүй 42 байгууллагуудад 45 хугацаатай албан шаардлага, 8 байгууллагад 16 хугацаатай албан бичиг хүргүүлэн биелэлтийг 100 хувь хангуулан ажиласан. Мөн тайлант хугацаанд мэдээллийг удаа дараа хангалтгүй байршуулсан 2 байгууллагад Төрийн албаны тухай хуулийн дагуу сахилгын арга хэмжээ авахуулахаар санал хүргүүлсэн. Эхний 3 дугаар улирлын байдлаар шилэн дансны тайлан илгээлт 100 хувь байна. Мөн байгууллагуудын шилэн дансны мэдээ оруулалтыг тогтмол хянаж байх үүднээс ил тодын самбар ажиллуулж байна. Дээрх самбарыг иргэдэд нээлттэй ил тод ажиллуулсанаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад байгууллагууд мэдээллийг үнэн зөв бодьтой хийж хэвшиж байна.
Хяналт, шалгалтаар илэрч буй зөрчил дутагдлаас авч үзвэл:
Тухайн тайлант хугацаанд хийгдсэн хяналт шалгалтаас үзэхэд нийтлэг дараахь зөрчлүүд илэрлээ. Үүнд:
- Байгууллагын дотоод хяналтын нэгжийн үйл ажиллагааны хувьд зарим байгууллага нь огт хийдэггүй, хийсэн байгууллага нь шаардлага хангахгүй санхүүгийн үйл ажиллагаандаа бус үндсэн үйл ажиллагаандаа хийж хангалтгүй ажилладаг /ЗГ-ын 311 дүгээр тогтоол /
- Ажлаас халагдсан ажилтнуудтай ээлжийн амралтын тооцоо хийдэггүйгээс ээлжийн амралтын олговор дутуу олгодог, мөн ээлжийн амралтын мөнгийг илүү бодож өмнөх жилд бодсон амралтын мөнгийг давхардуулан тооцож олгосон /Хөдөлмөрийн тухай хуулийн 55.1 дэх заалт/ зэрэг зөрчлүүд илэрсэн.
Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг шалгахад илэрч буй нийтлэг зөрчлүүд:
- Төсвийн хэтрэлт хэмнэлтийн тайлбар бичдэггүй /ШДТХуулийн 6.3.3 заалт/
- Тухайн жилийн төсөвт орсон нэмэлт өөрчлөлт байхад хийдэггүй. /ШДТХуулийн 6.4.1 заалт/

