Төлөвлөгөөт хяналт, шалгалт -2019 он

74

Байгууллагын 2019 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 13 хяналт шалгалт хийхээс 13 хяналт шалгалтыг хийсэн. Төлөвлөгөөний биелэлт 100 хувьтай. Тайлант хугацаанд хийгдсэн хяналт шалгалтаар 193248,3 мянган төгрөгийн зөрчил илрүүлснээс 35916,2 мянган төгрөгийн нөхөн төлбөрийн актыг орон нутгийн орлого болгуулахаар, 3820,9 мянган төгрөгийн актыг холбогдох хүнд нь буцаан олгуулахаар нийт 39737,1 мянган төгрөгийн улсын ахлах байцаагчийн нөхөн төлбөрийн акт тогтоов. Дээрх хяналт шалгалтын дүнг аймгийн Дотоод аудитын хорооны хурлаар хэлэлцүүлсэн. Актын барагдуулалт 65,3 хувьтай байна. Тайлант хугацаанд шалгалтанд хамрагдсан 18 байгууллагын 54 албан хаагчид зөрчил дутагдлаас урдчилан сэргийлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч ажиллалаа. Дээрх байгууллагуудад хяналт шалгалт хийхдээ холбогдох хууль тогтоомж болон тэдгээрт нийцүүлэн гаргасан ЗГ-ын тогтоол, тушаал, шийдвэр, заавар журмуудын хэрэгжилтийг шалгав. Шалгалтаар ихэвчлэн “Төсвийн тухай хууль”, “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”, “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” хуулиуд болон Засгийн газрын тогтоол, Сангийн сайдын тушаалууд зөрчигдсөн байна. Холбогдох хуулиудаас “Төсвийн тухай” хуулийн хэрэгжилт 90 хувь, “Нягтлан бодох бүртгэлийн тухай” хуулийн хэрэгжилт 90 хувь, “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” хуулийн хэрэгжилт 95 хувьтай байна.