Ус-Ду ОНӨААТҮГазрын 2021, 2022, 2023 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүгнэлт

83

Байгууллагын 2024 оны хяналт шалгалтын төлөвлөгөө, аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн 06 дугаартай удирдамжаар Ус-Ду ОНӨААТҮГазрын 2021, 2022, 2023 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар нийт 371,210.6 мянган төгрөгийн зөрчил илэрч үүнээс 2,473.2 мянган төгрөгийн нөхөн төлбөрийн акт, 368,737.4 мянган төгрөгийн зөвлөмж өгөв.