“УС-ДУ” ОНӨААТҮГазрын 2023-2024.09 сар хүртэлх үйл ажиллагаанд байгууллагын 2024 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу аймгийн Засаг даргын баталсан 11 дүгээр удирдамжийн дагуу хийж гүйцэтгэлээ.
Шалгалтаар байгууллагын засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын үйл явцын төлөвшил нь “Давтамжтай буюу 2-р түвшин”-д байна гэж үнэлэгдсэн ба дотоод аудитаар илэрсэн 7 асуудлаас 5 нь буюу 71% нь нөлөө ихтэй “Сайжруулах шаардлагатай” гэсэн дүгнэлтийг өгч, байгууллагад 14 заалт бүхий хугацаатай зөвлөмжийг өгөв.
2022 онд “Хэлт Сэфти Энд Фрий Воркплэйсэс” ХХК-ний “HSFW” үнэлгээний төвтэй гэрээ байгуулан эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг тус тус хийлгэсэн боловч дүгнэлт зөвлөмжийг үндэслэн тухайн эрсдэлд хариу арга хэмжээ авсан эсэх нь тодорхойгүй, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг авч ажиллаагүй байна. Эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээгээр Галч эрүүл мэндэд үзүүлэх нөлөөгөөр шуугианы гаралтай сонсгол бууралт алдах эрсдэлийн түвшин өндөр байхад эрсдэлийг удирдах арга хэмжээ нь сонсгол хамгаалах хэрэгсэл хэрэглэх байтал одоог болтол хөдөлмөр хамгаалах хэрэгсэлд энэ зүйлсийг тусгаж өгөөгүй. 2023, 2024 онуудад ажлын байр тус бүрт эрсдэлийн үнэлгээ хийгдээгүй, байгууллагын “ХАБЭА-н эрсдэлийн үнэлгээ хийх журам”-ын дагуу эрсдэлийн үнэлгээ хийх баг томилоогүй эрсдэлийн бүртгэл байхгүй. Ажлын байрны эрсдэлийн үнэлгээний ажлыг зохион байгуулж, баримтжуулах, “ХАБЭА-н зааварчилгаа өгөх журам”-н дагуу зааварчилгааг өгч эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг арилгах, бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Байгууллагын албан хэрэг хөтлөлт, архив, дотоод хяналт, хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллахгүй байна.
Дотоод хяналт шалгалтыг журмын хүрээнд хэрэгжүүлж, байгууллагын үйл ажиллагаа болон байгууллагад хэрэгжиж байгаа дүрэм журмын хэрэгжилтэд хяналт тавих үйл ажиллагааг зохион байгуулах шаардлагатай байна.

