Аймгийн Засаг даргын баталсан 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай хяналт шалгалтын удирдамжаар Цөм сүрэг үржлийн төвийн 2018-2024 оныг дуустлах хугацааны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтад хамрагдсан тайлант хугацаанд нийт Казакстан улсаас авчирсан нэг бүр нь 2 000,0 мянган төгрөгийн үнэтэй 268 ширхэг хонь 100 хувь, аймаг орон нутгаас тус байгууллагын үйл ажиллагааг дэмжиж авч өгсөн 20 000,0 мянган төгрөгийн үнэтэй 300 ширхэг хонь мөн 100 хувь хорогджээ. Тус байгууллагын үйл ажиллагаа нь ямар ч хяналтгүй урсгалаараа явдаг байна. Шалгалталтаар нийт 140 010,6 мянган төгрөгийн зөрчил ирлүүллээ. Тиймээс тус байгууллагыг үйл ажиллагааг их эрсдэлтэй гэж дүгнэв.

