Аймгийн орон нутгийн өмчийн газрын 2023-2024 оны үйл ажиллагаанд хийсэн дотоод аудитын тайлангийн дүгнэлт

84

Байгууллагын санхүүгийн хяналт шалгалтын төлөвлөгөөний  дагуу Орон нутгийн өмчийн газрын 2023-2024 оны үйл ажиллагаанд дотоод аудит хийж, дотоод аудитаар Хангалтгүй гэсэн дүгнэлтийг өгөв.  Байгууллагын засаглал, дотоод хяналт, эрсдэлийн тогтолцооны түвшины 71,4 хувь нь 1-р түвшин буюу ЭХЛЭЛИЙН, 7,2 хувь нь 2-р түвшин буюу ДАВТАМЖТАЙ, 21,4 хувь нь 3-р түвшин буюу ТОМЬЁОЛСОН үнэлэгдсэн ба дотоод аудитаар илэрсэн 8 зөрчил бүгд нөлөө ихтэй буюу “Хангалтгүй” дүгнэлтийг өгч байна. Байгууллагын эрсдэлийн удирдлагын төлөвшлийн үнэлгээгээр хангалтгүй үнэлэгдсэн байгаа нь эрсдэлийн удирдлагын тогтолцоо болон дотоод хяналтын үйл явц тогтоогүй, байгууллага 2024 онд тусдаа статустай байгууллага болсонтой холбоотойгоор үйл ажиллагаа тогтмолжоогүй байгаатай холбоотой байна. Дотоод аудитаар илэрсэн 8 асуудлын хүрээнд 20 зөвлөмжийг арилгуулахаар хугацаатай зөвлөмжийг өгөв. Барилгын асуудал, хүний нөөц, тогтвортой ажиллах мэргэжлийн боловсон хүчин олдохгүй, байгаа нь тулгамдсан асуудал болоод байна.