Соёл урлагийн газрын 2024 оны 1-7 сар хүртэлх санхүүгийн үйл ажиллагаанд Соёлын сайд буюу Төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяа байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд хийх ХШҮДАГ-2024/ДА/14 дугаартай хяналт шалгалтын нэгдсэн удирдамжаар хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар нийт 1,005.0 мянган төгрөгийн зөрчил илэрснээс 105.0 мянган төгрөгийг орон нутгийн орлого болгуулахаар, 900.0 мянган төгрөгийг хувь хүнд нөхөн олгуулахаар нийт 1,005.0 мянган төгрөгийн нөхөн төлбөрийн акт тогтоожээ. Тиймээс тус байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг “бага” эрсдэлтэй гэж үнэлэв.
Нүүр хуудас Санхүүгийн хяналт шалгалтын тайлан Аймгийн Соёл урлагийн газрын 2024.01-07 сар хүртэлх санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт...

