Соёлын сайд буюу Төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяа байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд хийх ХШҮДАГ-2024/ДА/14 дугаартай хяналт шалгалтын нэгдсэн удирдамжаар Говьсүмбэр аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын 2024 оны 1 дүгээр сараас 7 дугаар сар хүртэлх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтыг “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Төсвийн тухай”, “Нягтлан бодох бүртгэлийн тухай”, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай”, “Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай” хуулиуд болон холбогдох бусад хууль тогтоомж болон тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан тогтоол шийдвэр, заавар, журмын биелэлтийг ханган ажиллаж байгаа эсэхийг тогтоож, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллах зорилгоор хийж гүйцэтгэв.
Шивээговь сумын Соёлын төвийн 2024 оны 1-7 сар хүртэлх санхүүгийн үйл ажиллагаанд Соёлын сайд буюу Төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяа байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд хийх ХШҮДАГ-2024/ДА/14 дугаартай хяналт шалгалтын нэгдсэн удирдамжаар хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар нийт 9,905.8 мянган төгрөгийн зөрчил илэрснээс 1,067.2 мянган төгрөгийг орон нутгийн орлого болгуулахаар, 254.2 мянган төгрөгийг хувь хүнд нөхөн олгуулахаар нийт 1,321.4 мянган төгрөгийн нөхөн төлбөрийн акт, 8,584.4 мянган төгрөгийн албан шаардлага хүргүүллээ.
Тиймээс тус байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг “дунд” эрсдэлтэй гэж үнэлэв.
Тиймээс тус байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг “бага” эрсдэлтэй гэж үнэлэв.

