Нийтийн номын сангийн 2024.01-06 санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүгнэлт

68

Шалгалтад тус байгууллагын 2024 оны 01 дүгээр сараас 06 дугаар сарын 30-ний өдрийг хүртэлх санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Тус байгууллага нь ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа гэрээгээ тодорхой хийдэггүй, гэрээнд тусгавал зохих зүйлийг тусгадаггүй, гэрээгээ үндэслэж тушаал шийдвэрээ гаргадаггүй, гэрээг нэр төдий хийдэг байдал хэвшил болжээ. Мөн гэрээнд тусгасан цалин хөлс болон тушаал шийдвэрт тусгасан цалин хөлс, цалингийн хавтгайд бодогдсон цалин хөлс нь огт таардаггүй зөрүүтэй бодогддог байна. Тиймээс тус байгууллагыг үйл ажиллагааг дунд эрсдэлтэй гэж дүгнэв.

Шалгалтаар нийт 1,681.2 мянган төгрөгийн зөрчил илэрснээс, 1,681.2 мянган төгрөгийг холбогдох хүмүүсээр нөхөн төлүүлж орон нутгийн орлого болгуулахаар улсын ахлах байцаагчийн нөхөн төлбөрийн акт тогтоов.