Аймгийн засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 18-ний өдрийн 01 дугаарт удирдамж, байгууллагын 2024 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу аймгийн Хөрөнгө оруулалтын ажлын 2022-2024.03 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтыг аймгийн Хөрөнгө оруулалтын ажлын 2022-2024.03 сар хүртэлх хийгдсэн ажлуудын хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэл, үр дүнгийн байдалд үндэслэн санхүү болон холбогдох баримт бичгүүдэд тулгуурлан хяналт, шалгалт хийж, төсөв санхүүгийн үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгөх, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, давтан гаргахгүй байх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай, Иргэний тухай, Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон холбогдох хууль, тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэхэд чиглэгдлээ.
Шалгалтаар нийт 469,383.20 мянган төгрөгийн зөрчил илэрснээс 123,672.40 мянган төгрөгийн хугацаатай албан шаардлага, 345,710.80 мянган төгрөгийн зөвлөмж өгөв.

