Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 2023.07-2024 оны 7 дугаар сар хүртлэх санхүүгийн үйл ажиллагаанд 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн баталсан 5 дугаартай удирдамжаар хяналт шалгалт хийлээ.
Шалгалтыг “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Төсвийн тухай”, “Нягтлан бодох бүртгэлийн тухай”, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай”, “Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай” хуулиуд болон холбогдох бусад хууль тогтоомж болон тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан тогтоол шийдвэр, заавар, журмын биелэлтийг ханган ажиллаж байгаа эсэхийг тогтоож, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллах зорилгоор хийж гүйцэтгэв.
Сүмбэр сумын ОНХСангийн 2023.08-2024.07 сар хүртлэх санхүүгийн үйл ажиллагаанд байгууллагын 2024 оны төлөвлөгөөний дагуу хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар нийт 4,566,206.1 мянган төгрөгийн зөрчил илэрснээс 228.1 мянган төгрөгийг орон нутгийн орлого болгуулахаар, 4,573,860.50 мянган төгрөгийн албан шаардлага хүргүүлэв. Тус сангийн санхүүгийн үйл ажиллагааг “их” эрсдэлтэй гэж үнэлэв.

