Шалгалтад хамрагдсан тайлант хугацаанд нийт 3,045.0 мянган төгрөгийн цалин хөлс үндэслэлгүйгээр илүү олгосон зөрчил илэрлээ. Б.Мэндбаяр нь Умард говийн гүвээт-халхын дундад талын сав газрын захиргаанд үндсэн ажилтнаар ажиллаж байгаад 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Умард говийн гүвээт-халхын дундад талын сав газрын захиргааны Б/08 дугаартай тушаалаар үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн тул давхар хөдөлмөр эрхэлсэн хугацааны цалингийн зөрүү 1,372.0 мянган төгрөгийг илүү олгосон байна.
Тиймээс дээрх илүү олгосон 1,372.0 мянган төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр нөхөн төлбөрийн акт тогтоов.
Шалгалтаар нийт 3,045.0 мянган төгрөгийн зөрчил илрүүлснээс 1,372.0 мянган төгрөгийн нөхөн төлбөрийн акт тогтоож, 1,673.0 мянган төгрөгийн зөвлөмж өгөв.
Тус байгууллагыг үйл ажиллагааг бага эрсдэлтэй гэж дүгнэв.

