Баянтал сумын Соёлын төвийн 2023-2024 оны үйл ажиллагаанд хийсэн дотоод аудитын тайлангийн дүгнэлт

61

Байгууллагын засаглал, дотоод хяналт, эрсдэлийн тогтолцооны түвшины 50 хувь нь 1-р түвшин буюу ЭХЛЭЛИЙН,  35,7 хувь нь 2-р түвшин буюу ДАВТАМЖТАЙ, 14,3 хувь нь 3-р түвшин буюу ТОМЬЁОЛСОН үнэлэгдсэн ба дотоод аудитаар илэрсэн 8 зөрчил бүгд нөлөө ихтэй буюу  “Сайжруулах шаардлагатай” дүгнэлтийг өгч байна.

Байгууллагын эрсдэлийн удирдлагын төлөвшлийн үнэлгээгээр хангалтгүй үнэлэгдсэн байгаа нь эрсдэлийн удирдлагын тогтолцоо болон үйл явц тогтоогүй, эрсдэлийг үл хайхрах, эрсдэлийг эрэмбэлэх, нэн чухал ач холбогдолтой эрсдэлийг бууруулах арга хэмжээг авахгүй байснаас зорилго зорилтоо хангаж ажиллаж чадахгүй байгаа нь хяналт шалгалтын байгууллагуудаас хийсэн шалгалтын дүн, авлага, өр төлбөр, акт торгууль, хөрөнгийн алдагдал хүлээх зэрэг урьдчилан сэргийлэх боломжтой эрсдэлүүд жил бүр давтагдан гарч байгаагаас харагдаж байна. Мэдээллийн технологид дотоод хяналтын үйл ажиллагаа огт хийгддэггүй.

Дотоод аудитаар илэрсэн 8 асуудлын хүрээнд 23 зөвлөмжийг арилгуулахаар хугацаатай зөвлөмжийг өгөв.

Байгууллагын стратеги төлөвлөгөөнд төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нөлөөлөх магадлалтай 9 эрсдэл, санхүүгийн эрсдэлүүдийг тодорхойлж, эрэмбэлсэн.

Нягтлан бодогчийг зайнаас ажиллуулж байгаа нь санхүүгийн эрсдэлд оруулж байгаа буюу залилангийн эрсдэл үүсэх эрсдэлтэй байна.

Засгийн газрын 311 дүгээр тогтоолын хүрээнд дотоод хяналт хариуцсан ажилтанг томилон ажиллуулдаг. Дотоод хяналтыг 2023 онд 2 удаа, 2024 онд 1 удаа хийж хэрэгжүүлсэн ч журамд заасан асуудлыг бүрэн хамруулж хийгээгүй байна.

Барилгын асуудал, хүний нөөц, тогтвортой ажиллах мэргэжлийн боловсон хүчин олдохгүй, цалин сан хүрэлцээгүйгээс албан хаагчдын нийгмийн баталгаа хангагдаж чадахгүй байгаа нь тулгамдсан асуудал болоод байна.