| Байгууллагын засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын үйл явцын төлөвшил нь давтамжтай буюу 2-р түвшин”-д байна гэж үнэлэгдсэн ба дотоод аудитаар илэрсэн 10 асуудлаас 8 нь буюу 80% нь нөлөө ихтэй “Хангалтгүй” гэсэн дүгнэлтийг өгч, байгууллагад 24 заалт бүхий хугацаатай зөвлөмжийг өгөв.
Соёлын төв нь 2021-2025 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг сумын Засаг даргаар батлуулсан боловч стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг тайлагнадаггүй. Засаглах удирдлага гүйцэтгэх удирдлагын хооронд шаардлагатай тохиолдолд тухай бүр харилцан ажилладаг боловч эрсдэлийг тодорхойлоход оролцдоггүй, хүний нөөцийн бодлогын хэрэгжилтэд хяналт тавьж зөвлөн туслах үйлчилгээг үзүүлдэггүй байна. Дотоод хяналтын тогтолцооны төлөвшлийн үнэлгээгээр хангалтгүй гэж үнэлэгдсэн тул дотоод хяналтын ажлыг эрчимжүүлэх, дотоод хяналт шалгалтаар зөрчил дутагдлыг илрүүлж, арилгахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Албан хаагчдыг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр боловсруулан батлуулаагүй, түүнд нийцүүлэн төлөвлөгөө гарган хэрэгжүүлээгүй байна. Үүнтэй холбоотойгоор сургалтын төлөвлөгөөг төрийн албан хаагчийн хөтөлбөртэй нийцүүлэн төлөвлөх, сайжруулалт хийх, албан хаагчдын ур чадварыг сайжруулах, төлөвлөгөө тайлагналтыг хууль дүрэм журам стандартын дагуу төлөвлөн тайлагнаж, албан хаагчдын ажлын үр дүнг бодитой тооцоолон хяналт тавин ажиллах шаардлагатай байна. Бичиг хэрэг, байгууллагын дотоод хяналт хариуцсан ажилтан байхгүйгээс болж байгууллагын дотоод үйл ажиллагаа, архив бичиг хэрэг, дотоод хяналтууд орхигдох эрсдэлүүд тулгараад байгаа учраас бүтэц орон тоо болон албан тушаалын чиг үүргийн шинжилгээ хийж, шинжилгээний үр дүнд ажил үүргийн хуваарилтыг хүний нөөцтэйгээ уялдуулан оновчтой зохион байгуулах, батлагдсан орон тоо, цалин сангаар ажиллах шаардлагатай байна. Мөн Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаар зөвлөмжөөр “Өндөр насны тэтгэвэртэй холбогдох зарим асуудлын тухай” зөвлөмжийн дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэнийг төрийн байгууллага зөвхөн гэрээний үндсэн дээр, төрийн албан хаагчийн эрх зүйн байдалгүйгээр тодорхой хугацаанд ажил үүрэг гүйцэтгүүлж болно гэсэн зөвлөмжийг зөрчиж орон нутгийн 40 хувийн нэмэгдэл олгосон зөрчлийг зогсоох, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулахыг зөвлөж байна. |
Нүүр хуудас Санхүүгийн хяналт шалгалтын тайлан Шивээговь сумын Соёлын төвийн 2023-2024 оны 6 дугаар сар хүртлэх үйл ажиллагаанд...

