Шивээговь сумын ЗДТГазрын 2023-2024 оны 7 дугаар сар хүртлэх үйл ажиллагаанд хийсэн дотоод аудитын дүгнэлт

65
Байгууллагын засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын үйл явцын төлөвшил нь “эхлэлийн буюу 1-р түвшин”-д байна гэж  үнэлэгдсэн ба дотоод аудитаар илэрсэн 14 асуудлаас 12 нь буюу 85.7% нь нөлөө ихтэй  “Хангалтгүй” гэсэн дүгнэлтийг өгч, байгууллагад 27 заалт бүхий хугацаатай зөвлөмжийг өгөв.

Засаглах удирдлагаас стратеги, зорилго зорилтыг баталсан боловч эрсдэлийг тодорхойлоход оролцдоггүй буюу тамгын газар нь одоог хүртэл байгууллагын стратеги төлөвлөгөөг боловсруулаагүй, хүний нөөцийн бодлогоо тодорхойлоогүй байна. Ажилтнуудын үүрэг хариуцлагыг тодорхойлсон боловч мөрддөггүй, ур чадвартай ажилтнууд цөөн. Албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэхээр 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай” А/18 дугаар тушаалаар чиг үүргийн болон ажлын байрны шинжилгээг хийж албан тушаалын тодорхойлолт боловсруулах ажлын хэсгийг 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан боловч одоог болтол албан тушаалын тодорхойлолтыг шинэчлээгүй байна. Үүнтэй холбоотойгоор хүний нөөц ажиллах боловсон хүчний дутмаг байдал нөхөгдөхгүй, мэргэжлийн бус албан хаагчдаар ажил хавсруулан гүйцэтгэж байгаа нь дээрх зөрчлүүдийг үүсгээд байна.

Засаг даргын тамгын газар нь эрсдэлийн удирдлагын бодлого, журам боловсруулаагүй, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн комисс хариуцсан ажилтан томилсон ч хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн эрсдэлийн үнэлгээ хийгдээгүй, ажлын төлөвлөгөөг гаргаж баталгаажуулаагүй байна. Байгууллагын эрсдэлийн үйл явцыг үнэлэхэд хүлээн зөвшөөрөх эрсдэл, эрсдэлийн үнэлгээ, эрсдэлийн талаар нэгдсэн ойлголт чиг хандлага, эрсдэлийн мэдээллийг ашиглах зэрэг үнэлэх шалгууруудын түвшин бүрт байгууллагын эрсдэлийн удирдлагыг тодорхойлж, үнэлээгүй байна.

Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын хавсралт “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын хүрээнд байгууллагын “Дотоод хяналт шалгалтын журам”-ыг боловсруулаагүй, дотоод хяналтын баг томилоогүй, дотоод хяналт шалгалт хийгдэхгүй байгаа нь байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналт сулрах, төсөв санхүүгийн хүндрэл учирч хэвийн үйл ажиллагаа алдагдах эрсдэл үүссэн нь төрийн албан хаагчийн захирах, захирагдах ёсыг баримталдаггүй, албан хаагчид төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, шаардлагыг мөрдөж ажиллахгүй, гүйфэтгэх удирдлхг зохион байгуулах чадваргүй байгааг харуулж байна. Иймд дотоод хяналт шалгалтыг эрсдэлтэйгээ уялдуулан зохион байгуулах, байгууллагын эрсдэлийг үнэлж эрэмбэлэх, дотоод хяналтын ажлыг эрчимжүүлэх талаар арга хэмжээ авч, үр дүнг тооцож, гүйцэтгэх удирдлага хяналт тавин ажиллах шаардагатай байна.

Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн боловсруулж үйл ажиллагаандаа мөрдөн ажиллах шаардлагатай байна. Мөн сургалтын төлөвлөгөөг төрийн албан хаагчийн хөтөлбөртэй нийцүүлэн төлөвлөх, сайжруулалт хийх, албан хаагчдын ур чадварыг сайжруулах, төлөвлөгөө тайлагналтыг хууль дүрэм журам стандартын дагуу төлөвлөн тайлагнаж, албан хаагчдын ажлын үр дүнг бодитой тооцоолон хяналт тавин ажиллах шаардлагатай байна.

Дотоод аудитаар 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Л.Туяатай зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээг Засгийн газрын 2023 оны 241 дүгээр тогтоолоор ТҮ-8 1,114,000 боловч сарын үндсэн цалин 1,750,000 төгрөг буюу 636,000 төгрөгөөр нэмэгдүүлэн тогтоосон. Мөн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Засгийн газрын 2024 оны 128 дугаар тогтоолыг үндэслэн  гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан үндсэн цалинг ТҮМ-7-1,471,000 төгрөг байх байтал 2,912,580 төгрөгөөр буюу 1,441,580 төгрөгөөр нэмэгдүүлэн тогтоож нийт 3,794,780 төгрөгийн цалинг илүү олгосон нь Засгийн газрын 2023 оны 241 дүгээр тогтоол, 2024 оны 128 дугаар тогтоолыг тус тус зөрчсөн тул

3,794,780 төгрөгийн нөхөн төлбөрийн актыг тогтоож, 2024 оны 05 сараас хойшхи цалингийн зөрүүг тооцон байгууллагынхаа дансанд авахыг зөвлөж байна.