| Байгууллагын засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын тогтолцооны түвшины 64,2 хувь нь 1-р түвшин буюу “ЭХЛЭЛИЙН”, үнэлэгдсэн ба 2023 онд хийгдсэн дотоод аудитаар илэрсэн зөрчлийн дагуу ажил зохион байгуулж ажлаагүйгээс эрсдэл дундаас ихрүү шилжиж “ХАНГАЛТГҮЙ” дүгнэлтийг өгч байна.
Байгууллагын эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын төлөвшлийн үнэлгээгээр хангалтгүй үнэлэгдсэн байгаа нь засаглах удирдлагын хяналт байхгүй, гүйцэтгэх удирдлагыг мэргэшээгүй тогтвор сууршилгүй төрийн албаны сонгон шалгаруулалтанд орж тэнцсэн ажилтан томилоогүй байгаатай холбоотой буюу удирдлага зохион байгуулалтгүйтэй холбоотойгоор эрсдэл өссөн байна. 2023 онд хийдсэн Дотоод аудитаар илэрсэн 12 асуудлын 83 хувь нь удирдан зохион байгуулалт муу байгаагаас үүссэн байсанд цаашид сайжруулж анхаарах шаардлагатай 13, албан хаагчдийн үүрэг хариуцлагатай холбоотойгоор гарсан 28 зөрчил нийт 41 заалт бүхий хугацаатай зөвлөмжийг хүргүүлж 28 зөвлөмжийн хэрэгжилтийг 2023 оны 11 сарын 07-ны өдөр 83,3 хувийн хэрэгжилттэй гэж тайлагнасан. 2024 оны гүйцэтгэлийн аудитаар өмнөх оны зөвлөмжийн хэрэгжилт 14 хувьтай байгаа нь засаглах удирдлагын хяналтгүй, мэргэшээгүй хүн томилсноос байгууллагын удирдан зохион байгуулалт, албан хаагчдын ажлын хариуцлага, албан тушаалын тодорхойлолт заагдсан ажил үүргээ бүрэн гүйцэтгээгүй байж цалин хөлс бүрэн авч байгаа зэрэг зөрчил арилахгүй байна. Гүйцэтгэлийн аудитаар өнгөрсөн жилийн зөвлөмжөөр өгсөн 5 зөрчлийг хугацаа өгч арилгуулж үлдсэн 9 зөрчилд нийт 30 заалт бүхий хугацаатай зөвлөмжийг өгөв. Баянтал сумын Засаг даргын тамгын газар нь эрсдэлийн удирдлагын бодлого, журам боловсруулаагүй, эрсдэлийн үнэлгээ, эрсдэлийн талаар нэгдсэн ойлголт чиг хандалга, эрсдэлийн мэдээллийг ашиглах зэрэг ойлголтгүй байна. Байгууллагын албан хэрэг хөтлөлт, архив, дотоод хяналт, хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллахгүй байна. |
Нүүр хуудас Санхүүгийн хяналт шалгалтын тайлан Баянтал сумын ЗДТГазрын 2024 оны үйл ажиллагаанд хийгдсэн дотоод аудитын дүгнэлт

