Байгууллагын засаглал, дотоод хяналтын тогтолцооны түвшины 32 хувь нь 1-р түвшин буюу ЭХЛЭЛИЙН, 57 хувь нь 2-р түвшин буюу ДАВТАМЖТАЙ, үнэлэгдсэн ба дотоод аудитаар илэрсэн 13 асуудлаас 11 нь нөлөө ихтэй буюу “Хангалтгүй” дүгнэлтийг өгч байна.
Байгууллагын эрсдэлийн удирдлагын төлөвшлийн үнэлгээгээр хангалтгүй үнэлэгдсэн байгаа нь эрсдэлийн удирдлагын тогтолцоо болон үйл явц тогтоогүй, эрсдэлийг үл хайхрах, эрсдэлийг эрэмбэлэх, нэн чухал ач холбогдолтой эрсдэлийг бууруулах арга хэмжээг авахгүй байснаас зорилго зорилтоо хангаж ажиллаж чадахгүй байгаа нь хяналт шалгалтын байгууллагуудаас хийсэн шалгалтын дүн, авлага, өр төлбөр, акт торгууль, хөрөнгийн алдагдал хүлээх зэрэг урьдчилан сэргийлэх боломжтой эрсдэлүүд жил бүр давтагдан гарч байгаагаас харагдаж байна. Мэдээллийн технологид дотоод хяналтын үйл ажиллагаа огт хийгддэггүй.
Хяналт шалгалтын байгууллагуудаас өгсөн зөвлөмж, үүрэг чиглэлийг үнэн бодитоор хэрэгжүүлдэггүй буюу нэр төдий шалгагч байгууллагад үзүүлэх зорилгоо хэрэгжүүлж байгаа нь боловсруулсан дүрэм, журам, төлөвлөгөөнөөс нь харагдаж байна.
Байгууллагын ажиллах дүрэмд гүйцэтгэх удирдлага дотоод хяналтын системийг бүрдүүлэх талаар засаглах удирдлагын өмнө хариуцлага хүлээх, дотоод хяналтын тогтолцоог хэрхэн хянах талаар тусгагдаагүй байгаа байна.
Дотоод аудитаар илэрсэн асуудлуудад газар дээр нь зөвлөмж өгч цаашид сайжруулж анхаарах шаардлагатайг зөвлөв. 13 дутагдлыг арилгуулах 22 заалт бүхий хугацаатай зөвлөмжийг өгөв.

