Аймгийн ОНХСангийн 2022-2024 оны 3 дугаар сар хүртлэх санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт

66

Говьсүмбэр аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 2022-2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн баталсан 2 дугаартай удирдамжаар хяналт шалгалт хийлээ.

Шалгалтыг “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Төсвийн тухай”, “Нягтлан бодох бүртгэлийн тухай”, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай”, “Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай” хуулиуд болон холбогдох бусад хууль тогтоомж болон тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан тогтоол шийдвэр, заавар, журмын биелэлтийг ханган ажиллаж байгаа эсэхийг тогтоож, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө  өгч ажиллах зорилгоор хийж гүйцэтгэв.

Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Орон нутгийн хөгжлийн сангийг хөрөнгө оруулалтаар 1,838,097.7 мянган төгрөгийн төсөвт өртөгтэй 22 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 03 дугаар тогтоолоор 2023 онд 3,098,456.4 мянган төгрөгийн төсөвт өртөгтэй 35 төсөл, арга хэмжээ, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар тогтоолоор 2024 онд 2,712,000.0 мянган төгрөгийн төсөвт өртөгтэй 28 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төсөв батлагдсан байна./Хүснэгт1/

Хүснэгт 1.

он  Шинээр эхлэх  Их засвар  Тоног төхөөрөмж  Хөтөлбөр, төсөл арга хэмжээ  Зураг төсөв  Шилжих нийт дүн
2022     1,046,780       50,000      288,946        281,272    135,000       36,100    1,838,098
2023     1,154,037     245,000      720,000        547,000    290,000     142,420    3,098,456
2024       927,515     635,000      191,400        532,000    418,200        7,885    2,712,000
дүн     3,128,332     930,000   1,200,346     1,360,272    843,200     186,404    7,648,554
хувь 41 12 16 18 11 2 100

 

Нийт санхүүжилтийн 41 хувийг шинээр эхлэх ажил, 12 хувийг их засварын, 16 хувь нь тоног төхөөрөмж, 18 хувь нь хөтөлбөр, төсөл арга хэмжээ, 11 хувь нь зураг төсвийн ажил, 2 хувь нь шилжих ажилд тус тус зарцуулсан байна.

Шалгалтаар нийт 7,026,665.4 мянган төгрөгийн зөрчил илэрснээс  22,268.7 мянган төгрөгийг орон нутгийн орлого болгуулахаар, 238,647.7 мянган төгрөгийн хугацаатай албан шаардлага, 6,765,749  мянган төгрөгийн зөвлөмж хүргүүлэв. Тус сангийн санхүүгийн үйл ажиллагааг “Их” эрсдэлтэй гэж үнэлэв.