Байгууллагын засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын үйл явцын төлөвшил нь давтамжтай буюу 2-р түвшин”-д байна гэж үнэлэгдсэн ба дотоод аудитаар илэрсэн 9 асуудлаас 7 нь буюу 78% нь нөлөө ихтэй “Сайжруулах шаардлагатай” гэсэн дүгнэлтийг өгч, байгууллагад 28 заалт бүхий хугацаатай зөвлөмжийг өгөв. Сүмбэр сумын 1-р цэцэрлэг нь эрсдэлийн удирдлагын бодлого, журам боловсруулаагүй, дотоод хяналт шалгалтыг эрсдэлтэйгээ уялдуулан зохион байгуулах, байгууллагын эрсдэлийг үнэлж эрэмбэлэх шаардлагатай байна. Дотоод хяналтын тогтолцооны төлөвшлийн үнэлгээгээр хангалтгүй гэж үнэлэгдсэн тул дотоод хяналтын ажлыг эрчимжүүлэх, дотоод хяналт шалгалтаар зөрчил дутагдлыг илрүүлж, арилгахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Хөдөлмөрийн дотоод журмаа мөрддөггүй, хүчингүй болсон хуулийг барьсан, хөдөлмөрийн дотоод журмын хэрэгжилтэд хяналт тавьдаггүй, хөдөлмөрийн дотоод журамд ёс зүйн дүрмийг мөрдөж ажиллах, хариуцлага хүлээх талаар тусгаж өгөөгүй байна. Ёс зүйн зөвлөлийг 5 хүний бүрэлдэхүүнтэй томилсон боловч ёс зүйн төлөвлөгөөний хэрэгжилт хангалтгүй. 2023 онд 4 чиглэлийн хүрээнд 6 арга хэмжээ төлөвлөснөөс 3 арга хэмжээг зохион байгуулж, 3 арга хэмжээг орхигдуулсон байна. Мөн байгууллагын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмыг боловсруулаагүй байна. Бичиг хэрэг, хүний нөөцийн ажилтан, байгууллагын дотоод хяналт хариуцсан ажилтан байхгүйгээс болж байгууллагын дотоод үйл ажиллагаа, архив бичиг хэрэг, дотоод хяналтууд орхигдох эрсдэлүүд тулгараад байгаа учраас бүтэц орон тоо болон албан тушаалын чиг үүргийн шинжилгээ хийж, шинжилгээний үр дүнд орон тоогоо нэмэх шаардлага байна уу үгүй юу гэдэгт арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй байна.
Нүүр хуудас Санхүүгийн хяналт шалгалтын тайлан Сүмбэр сумын 1 дүгээр цэцэрлэгийн 2023-2024 оны 03 сар хүртэлх засаглал, эрсдэлийн...

