Дотоод аудитаар танай байгууллагад “Дунд” эрсдэлтэй буюу “Сайжруулах шаардлагатай” гэсэн дүгнэлтийг өгч байна. Байгууллагын засаглал, дотоод хяналтын тогтолцооны түвшины 59 хувь нь 2-р түвшин буюу ДАВТАМЖТАЙ, үнэлэгдсэн ба дотоод аудитаар илэрсэн 11 асуудлаас 7 нь нөлөө ихтэй буюу “Сайжруулах шаардлагатай” дүгнэлтийг өгч байна. Гүйцэтгэлийн аудитаар байгууллагын засаглал, дотоод хяналтын үйл явцын төлөвшил нь эхлэлийн буюу 1-р түвшинээс давтамжтай бюу 2-р түвшинрүү шилжиж байгууллагын эрсдэл ихээс дундруу шилжсэн байна. Байгууллагын эрсдэлийн удирдлагын төлөвшлийн үнэлгээгээр хангалтгүй үнэлэгдсэн байгаа нь эрсдэлийн удирдлагын тогтолцоо болон үйл явц тогтоогүй, эрсдэлийг үл хайхрах, эрсдэлийг эрэмбэлэх, нэн чухал ач холбогдолтой эрсдэлийг бууруулах арга хэмжээг авахгүй байснаас зорилго зорилтоо хангаж ажиллаж чадахгүй байгаа нь хяналт шалгалтын байгууллагуудаас хийсэн шалгалтын дүн, авлага, өр төлбөр, акт торгууль, хөрөнгийн алдагдал хүлээх зэрэг урьдчилан сэргийлэх боломжтой эрсдэлүүд жил бүр давтагдан гарч байгаагаас харагдаж байна. Мэдээллийн технологид дотоод хяналтын үйл ажиллагаа огт хийгддэггүй. Хяналт шалгалтын байгууллагуудаас өгсөн зөвлөмж, үүрэг чиглэлийг үнэн бодитоор хэрэгжүүлдэггүй буюу нэр төдий шалгагч байгууллагад үзүүлэх зорилгоо хэрэгжүүлж байгаа нь боловсруулсан дүрэм, журам, төлөвлөгөөнөөс нь харагдаж байна. Сүмбэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар тогтоолоор Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГ-ын ажиллах дүрмийг баталсан ч 2019 оноос хойш нэмэлт өөрчлөлт ороогүй. Засаглах болон гүйцэтгэх удирдлага хоорондоо хараат бус боловч Засаглах удирдлагаас гүйцэтгэх удирдлага байгууллагын зорилгыг тодорхойлох, стратеги, бүтэц, үйл ажиллагааны төлөвлөгөө ба төсөв, үй ажиллагааны гүйцэтгэл үр дүн зэрэгт хяналт тавьдаггүй. Байгууллагын ажиллах дүрэмд гүйцэтгэх удирдлага дотоод хяналтын системийг бүрдүүлэх талаар засаглах удирдлагын өмнө хариуцлага хүлээх, дотоод хяналтын тогтолцоог хэрхэн хянах талаар тусгагдаагүй байгаа нь дүрэмд хууль тогтоомжид нийцүүлэн нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Дотоод аудитаар илэрсэн 11 асуудлаас 3 дутагдлыг дотоод аудитын явцад зөвлөмж өгч арилгуулав. 1 дутагдалд газар нь зөвлөмж өгч цаашид сайжруулж анхаарах шаардлагатай зөвлөв. 7 дутагдлыг арилгуулах 26 заалт бүхий хугацаатай зөвлөмжийг өгөв.
Нүүр хуудас Санхүүгийн хяналт шалгалтын тайлан “Тохижилт Сүмбэр” ОНӨААТҮГазрын 2023-2024 оны 03 сар хүртэлх засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод...

