Байгууллагын засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын үйл явцын төлөвшил нь давтамжтай буюу 2-р түвшин”-д байна гэж үнэлэгдсэн ба дотоод аудитаар илэрсэн 6 асуудлаас 4 нь буюу 67% нь нөлөө ихтэй “Сайжруулах шаардлагатай” гэсэн дүгнэлтийг өгч, байгууллагад 16 заалт бүхий хугацаатай зөвлөмжийг өгөв.
“Сум дундын ойн анги” ТБАГ нь эрсдэлийн удирдлагын бодлого, журам боловсруулаагүй, дотоод хяналт шалгалтыг эрсдэлтэйгээ уялдуулан зохион байгуулах, байгууллагын эрсдэлийг үнэлж эрэмбэлэх шаардлагатай байна.
Дотоод хяналтын тогтолцооны төлөвшлийн үнэлгээгээр хангалтгүй гэж үнэлэгдсэн тул дотоод хяналтын ажлыг эрчимжүүлэх талаар арга хэмжээ авч, үр дүнг тооцож, гүйцэтгэх удирдлага хяналт тавих хэрэгтэй. Мөн албан хаагчдын ажил үүргийн хуваарилтыг оновчтой зохион байгуулахгүй байна. Үүнээс шалтгаалан байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, дотоод хяналт, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллаж чадахгүй байна.
Тус байгууллагын албан хаагчид нийгмийн баталгаа, ажиллах нөхцөл боломжоор хангагдахгүй байгаа нь төсөвт цалин сан болон шаардлагатай бусад зардлын төсвийг хангалттай тавьж өгөхгүй байгаагаас шалтгаалан тус байгууллага нь чадварлаг ажилтан авах, хөгжүүлэх болон хадгалахад чиглэсэн хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлж чадахгүй байна.

