“Илчлэг Шивээ” ОНӨААТҮГазрын 2022-2023 оны засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын үйл ажиллагаанд дотоод аудит хийсэн тайлан

76

“Илчлэг Шивээ” ОНӨААТҮГазрын үйл ажиллагааг “Дунд” эрсдэлтэй буюу “Сайжруулах шаардлагатай” гэсэн дүгнэлтийг өгсөн.  Засаглал, эрсдэлийн удирдлага болон дотоод хяналтын үйл явцын төлөвшил нь “давтамжтай буюу 2-р түвшин”-д байна гэж үзсэн. Аудитаар илэрсэн 10 асуудал буюу 90% нь “нөлөө ихтэй” гэж үзсэн бөгөөд шалгалтаар илэрсэн зөрчлийн хүрээнд 18 заалт бүхий хугацаатай зөвлөмж өгөв. 2022 онд хөдөлмөр хамгааллын зардалд 9,3 сая төгрөг, 2023 онд  14,6 сая төгрөг буюу 36,3 хувиар нэмэгдүүлэн албан хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулан ажилласан байна. Зуухны машинч, зуухны засварчин, гагнуурчин, борлуулалтын байцаагчийн ажлын байр тус бүр дээр эрсдэлийн үнэлгээ хийсэн боловч ХАБЭА-н эрсдэлийн үнэлгээний журмын дагуу эрсдэлээ үнэлээгүй, эрсдэлийг устгах, залруулах ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлээгүй байна. ХАБЭА-н чиглэлээр ажлын байрны эрсдэлээс бусад эрсдэлд үнэлгээ хийгдээгүй, эрсдэлийн удирдлагын бодлого, журам боловсруулаагүй байна. Цаашид дотоод хяналтыг журмын дагуу хийх, дотоод хяналтыг үр дүнтэй зохион байгуулах шаардлагатай байна.